Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ДОЛООН БАГИЙН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-05-03

2019 оны 04 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд  Эрдэнэбулган сумын долоон багийн БИНХ хуралдаж зургаан асуудал хэлэлцлээ. Үүнд:

1.    Аймгийн ЗДТГ-ын мэдээлэл.

2.    Багийн Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 оны төлөвлөгөөг батлах.

3.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмблэх.

4.    2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг иргэдэд олгох.

5.    Сургууль, Цэцэрлэг, Өрхийн эмнэлгийн мэдээлэл

6.    Иргэдийн санал, асуулт, хариулт гэсэн  зургаан асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын  хэсэг сумдын багийн ИНХ-д оролцож БИНХ-ын ирц, идэвх оролцоо, хурлаар хэлэлцэж буй асуудлуудыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэж байгаа байдал, хурлаар хэлэлцэх асуудлуудын баримт бичгийн боловсруулалт, стандарт хэрхэн хангагдаж байгаа талаар ажлын албаны ажилтнууд БИНХ-ын дарга нарт зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%