Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2019 оны 05-р сарын 06-ны өдрийн 14 цагт хуралдав. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар : Асгат сумын соёлын төвийг Жамбалын Шараагийн нэрэмжит болгох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Олон нийттэй харилцах төв байгуулах тухай, Барилгын ажлыг дуусгуулах тухай , Тогтоол хүчингүй болгох тухай, " Сүхбаатар хөгжил ҮТП"-ын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай , Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх тухай болон Төрийн дээд одонд тодорхойлогдсон иргэдийн материалуудыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрийг гаргав.
Харин тухайн хурлаар хэлэлцсэн " Бичигт боомтод том оврын автомашины зогсоол , цэцэрлэгийн газрын асуудал"-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч, "Чиглэл өгөх тухай " асуудлыг дахин нятлан судлаж хурлаар оруулахаар хойшлуулжээ.