Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны зөвлөлдөх уулзалт болов.

2019-05-17

        Зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын зөвлөлдөх уулзалт 2017 онд  Дорнод аймагт , 2018 онд  Сүхбаатар  аймагт  зохион байгуулагдаж байсан бол  Хэнтий аймагт  2019-05-08-09 ны өдрүүдэд зохион байгуулагдаж ажлын албаны ажилтнууд  хурлын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, МУЗЗНДНТУТХуулинд өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх,  спортын төрлүүдээр авхаалж самбаагаа сорих хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөв. Уг арга хэмжээнд Дорнод, Хэнтий, , Сүхбаатар гэсэн 3 аймгийн ИТХ-ын ажлын албаны нийт 40 гаруй ажилтан оролцож, дөрвөн төрөлт спортын нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөн хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөрсөлдсөнөөс  багийн дүнгээр Хэнтий аймаг тэргүүлж , дэд байранд Сүхбаатар аймаг, гуравдугаар байранд Дорнод аймаг орсон байна.  Хүндэтгэлийн хүлээн авалт арга хэмжээний үеэр тэмцээний тэргүүн байрт шалгарсан баг хамт олонд аймгуудын  ИТХ-ын удирдлагууд баяр хүргэн шагналыг гардуулж өглөө.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%