Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг Сүхбаатар аймагт БОАЖГ, Сүхбаатар-Ойжуулалт ОНӨААТҮГ хамтран зохион байгууулав.

2019-05-17

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаар зарлигийн дагуу жил бүр  "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг  Сүхбаатар аймагт 05-р сарын 14-ны өдөр зохион байгуулав. Уг арга хэмжээнд аж ахуйн нэгж , албан байгууллагаууд оролцож байгууллагынхаа   тарьсан модыг тордож , услах болон нөхөн сэргээлт хийж , орчныг цэвэрлэв. Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон 2 хэсэгт тарьж ургуулсан модныхоо 20 %-д нөхөн сэргээлт хийв.   Аймгийн 4, 5-р тойргийн зам дагуу тарьсан модонд нөхөн тариалалт, усалгаа арчилгаа хийхэд мэргэжлийн байгууллагууд илүүтэй анхаармаар санагдлаа. 2013 оноос эхлэн аймгийн хэмжээнд тарьсан  мод маань эерэг талаас нь саравчлан харвал дээд хэмжээнд ургасан мод 3 орчим м цэцэглэн ургасан байх нь аймаг орон нутгаараа идэвхи санаачлага гаргасны хүч юм гэж бодсон ч жаахан дулимагхан санагдсан нь  тарьсан модоо  хамгаалж чадахгүй малд идүүлж, тэнд энд хөөцөлдөн гүйлдэх туулайнд устгуулж  байгааг харахаар сэтгэл гонсоймоор санагдана.   Одоо бидэнд мод тарих ажил үр дүнгээ өгч эхэлсэн болохоор хэрхэн хамгаалах тухай л  ярих үлджээ.   Биднийг хэрхэн хамгаалах вэ? хэмээн тарьсан модны маань цэцэглэн буй навчис асуух лугаа салхины аясаар найган ганхахад хажуугаар туулайн сүрэг уралдан тоглож ,  тоос татуулах нь  нэгийг бодогдуулана.  Бидний өхөөрдөх  бор халзан, чандгана цагаан туулайнууд гэм хоргүй гэж ардын дуунд хүртэл дуулагддаг. Харин одоо зүс өнгө нь сааралтсан энэ туулайнууд модны үндэс , ургаж буй модны маань цэцэгсийг түүж идээд буйг манай мэргэжилтнүүд нэгийг тунгааж байгаа даа. Малын хариулга маллагааг  эзэнд нь хариуцуулж,  аймагт мал байлгахгүй шийдвэрийн гүйцэтгэл ямархан хэмжээнд байгааг энд идээшлэн бэлчих мал сүрэг хэлээд өгье гэлтэй дур зоргоороо мод сүйтгээд байгааг бид ер нь яах ёстой юм бол доо... хэмээн алмайрах биш анхаарал тавьж, хамгаалах л бидэнд үлдсэн бус уу..  Гэхдээ гэгээн сайхнаар бодоход  та бидний тарьсан мод  хэдхэн жилийн  дараа сүндэрлэн ургаж, ирсэн, явсан хүн бүхний сэтгэлд бахархалын очыг бадраах  болно оо. Хүмүүс ээ! Тарьсан модоо хамгаалахаар хүн болгон хичээл зүтгэл гаргацгаая...   

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%