Швейцарын
хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Габрилла, Ногоон алт малын эрүүл
мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан болон НҮБ-ын ХААБ-ын төлөөллүүд Архангай
аймагт айлчиллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр зочдыг хүлээн авч ХААБ-ын салбарт хамтран ажиллах
талаар санал солилцов. Айлчлалын үеэр
аймгийн удирдлагуудтай уулзаж Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн хэрэгжилт, үр
дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. Мөн аймгийн Мал
эмнэлгийн газрын үйл ажиллагаа, малын
эрүүл мэндийн талаар танилцан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан.