Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2019 оны 06-р сарын 11-ны өдрийн 14 цагт хуралдав. Хурлаар : Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийг Монгол Улсын гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор Гомбосүрэнгийн Батмөнхийн нэрэмжит болгох, Соёлын биет бус өвийг хамгаалах дэд хөтөлбөр, Сонгодог урлаг дэд хөтөлбөрийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г. Мөнхзаяа танилцуулж, 2–ын даацтай машин худалдаж авах тухай, Зөвшөөрөл олгох тухай асуудлыг Дөрвөлж ОНӨҮГ-аас оруулж, Тусгай хэрэгцээний газрын талаар чиглэл авах асуудлыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Х. Төмөрхуяг танилцуулж, ОНӨмчит этгээдийн газар эзэмших, ашиглах, эрх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ, 2018 оны жилийн эцсийн хөрөнгийн дүнг батлах тухай гэсэн асуудлыг ОНӨҮГ-ын дарга Ц. Алтансүх ,” Ажлын чиглэл өгөх тухай” асуудлыг Хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х. Энхцэцэг нар танилцууллаа. Эдгээр танилцуулагдсан асуудлуудаас “Зөвшөөрөл олгох тухай” асуудал түр хойшлогдож, бусад асуудал бүр дээр холбогдох тогтоол, шийдвэрийг гаргасан байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуудал бүр дээр дэлгэрэнгүй ярилцаж, цаашид анхаарч ажиллах ажлын талаар аймгийн Засаг даргад чиглэл өглөө. Тухайлбал : Тусгай хэрэгцээний газрын талаар “Чиглэл өгөх тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж , Аймгийн Засаг дарга Ж. Эрдэнэбаатарт дараах ажлын үүрэг чиглэлийг өгөв. Үүнд 1.Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумдын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлд тусгагдсан улс, орон нутгийн төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэх барилга, авто замын байгууламж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх олгох ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. 2. 2019-2020 оны аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь багтаан гүйцэтгүүлэх зорилгоор Барилга, авто замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах элс, хайрга, дайргыг ТТАМ-ын ашиглалтын зөвшөөрөл олгогдох хүртэл хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан батлагдсан зураг төсөл, төсөвт өртөгт тусгагдсан ажлын тоо хэмжээ, ашиглах хугацааг тооцон олгож холбогдох хууль, тогтоомжийн дагуу төлбөрийг төвлөрүүлж, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг түр гэрээгээр зохицуулах арга хэмжээ авах. 3. Сумдад хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн авто замын засвар, арчлалтын ажилд шаардагдах ТТАМ ашиглах эрх олгох ажлыг тухайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, стандарт шаардлага хангасан ТТАМ-ын талбайн байршил, дэвсгэр зураг, ажлын тоо хэмжээг баталгаажуулан даалгаж,ТТАМ ашигласны төлбөр, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгон ажиллах. Дээрхи ажлуудыг нэн яаралтай зохион байгуулж , үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар жил бүр 12 сарын 1-ны дотор хэлэлцүүлж байхыг үүрэг болголоо.
