Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 4 хуралдаан, "Цайны зам"соёл аялал жуулчлалын уулзалт болов. Энэхүү хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлд 3 улсын 26 хот аймаг гишүүнээр элсээд байна. 2017 онд уг төсөлд гишүүнээр элсэх хүсэлтээ илгээсэн бөгөөд ийнхүү Сүхбаатар аймаг элсэн орсоноор хил орчмын аялал жуулчлалаа хөгжүүлэх томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Аялал жуулчлал бол хүний эргэлтнээс мөнгө босгох маш чухал салбар юм.
