Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2019 оны 07дугаар сарын 05-ны өдөр хуралдлаа. Хурлаар : Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас оруулж, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх, төлөөлөл хэрэгжүүлэх журам батлах тухай болон Хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг ОНӨГ-ын дарга Ц. Алтансүх, Бүрэн дунд боловсрол олгох сургуулийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г. Мөнхзаяа , Үйл ажиллагааг журамлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэдийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах тухай асуудлыг ТЗУХэлтсийн дарга Т. Ган-Очир нар танилцуулав. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэх асуудал бүр дээр асуулт, хариулт, санал хэлж хэлэлцсэн асуудлаар холбогдох тогтоол шийдвэрийг гаргав. Үүнд : Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам батлах , Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх, төлөөлөл хэрэгжүүлэх журам батлах тухай болон Хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслүүдийг дэмжив. Харин Бүрэн дунд боловсрол олгох сургуулийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар шийдвэр гараагүй, мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үйл ажиллагааг журамлах тухай тогтоолын төсөл болон Төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэдийн материалыг дэмжиж , Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах шийдвэрүүдийг гаргав. Үйл ажиллагааг журамлах тухай тогтоолд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, нийтийн дэг журмыг сахиулах, хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдхүүнээр хангах зорилгоор Баяр наадмын өдрүүдэд автомашиныг хяналтын дагуу хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрлийн хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна. Дээрхи үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэг журмыг ханган ажиллахыг аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс / Б.Ганцогт/-т үүрэг болгожээ.
