Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2019-07-05

     Тал нутгийн энгээр ихэсийн сүлдэт адуун сүргээ хураан залж, амгалан цэнхэр талдаа хүлгийн тоосонд хийморь нь сэргэж, хүүхдийн гийнгоо цангинасан хурдны өлгий Сүхбаатарчууд болон, настан буурлууд, уугуул нутгийн зон олондоо  Их Монгол улсын 813 жилийн, Ардын хувьсгалын 98 жилийн ой, дэлхийд ганцхан Монгол наадмын мэндийг хувиасаа болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Монголчууд бид азай буурал ахмадууд, бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд бүхий л үндэстнээрээ үндэсний их баяр наадмаараа ёс уламжлалаа дээдэлж, түүх шаштираа хүндэтгэн, ололт амжилтаараа бахархан баярладаг ард түмэн билээ.  Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс орон нутгийнхаа хөгжлийн тухайд олон чухал шийдвэр гаргаж, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэхэд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, сайн сайхан амьдралын нэг гол эх сурвалж, Монгол үндэстний оршин тогтнол, үнэт зүйл, уламжлалт соёлын дээд болсон хүлэг эрдэнэ, Монгол хүн хоёрын нандин холбооноос үүссэн үндэснийхээ агуу соёлыг авч явах, хойч үедээ жинхэнэ утгаар нь үлдээх их үүрэг хариуцлага бидний өмнө бий. Монгол түмний их цэнгэл, баяр наадмын оройн чимэг болсон хурдан морины уралдааныг уламжлал соёлоо дээдлэн явуулах, Монгол наадамд зөвхөн монгол морио уралдуулах талаар олон олон санаачлагууд гарч моринд хайртай хүн бүр сэтгэл нийлэн дэмжиж байна. Морьтны өлгий тал нутгаа “Монгол адууны өв соёлын төв” болгон зарлаж, аргамаг хүлгийн омогт төвөргөөн дуурсаж, аялгуулан цангинах хүүхдийн гийнгоо уянгалсан Монгол наадамдаа зөвхөн Монгол адуугаа уралдуулах санаачлагыг гаргагчийн хувьд аймгийн ИТХ энэхүү санаачлагаа ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байна. Энэхүү ажил маань Монгол адууны өв соёл, монгол морио дээдлэн, сүлд тугандаа залж ирсэн ардын ёс уламжлал, зан үйлийг түгээн дэлгэрүүлж, Монгол наадмаа монголоор нь авч үлдэх гэсэн ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн, Монгол түмний уламжлалт соёлд оруулах томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нар хур тэгширч, түмэн олноороо баяссан наадамдаа хүчит бөхчүүд нь ид хавтай, аргамаг хүлгүүд нь хурдан хурц, цэц магнай харваачид нь оноо мэргэн байж хотол олноороо сайхан наадаарай.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 181
175 / 97%
6 / 3%