Аймгийн удирдлагууд Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулав
- Аймгийн удирдлагууд төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдийн шагнал олгох хүндэтгэлийн арга хэмээг 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 10 цагаас зохион байгуулж, шагналыг гардуулав. Хүннү гүрэн байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.07.06 өдрийн 127 дугаар зарлигаар Сүхбаатар аймгийн 6 иргэн Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор , 34 иргэн “АЛТАН ГАДАС ОДОН”-гоор, 17 иргэн ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЬ”-иар шагнууллаа.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 199