Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

2019-07-17

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, аймаг байгуулагдсаны 96 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан тул ”Гавъяат барилгачин”–цолоор: Ж.Нэргүй, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор: 11, Алтангадас одонгоор: 49, Хөдөлмөрийн хүндэт медалиар: 27 иргэн шагнагдсаныг Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, засаг даргын орлогч Б.Болормаа нар гардуулан өглөө. Мөн ИТХ-ын Тэргүүлэгч, “Гурван тамир ХХК”-ны захирал Ж.Нэргүйд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хүндэтгэл үзүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%