Монгол улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн "Нандин өв" тусгай үзэсгэлэнг нээлээ.