Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Зүүн бүсийн хөгжлийн гарц-хамтын хүч” сэдэвт форум Сүхбаатар аймагт болж байна.

2019-08-08

       Монгол Улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунгляо, Улаанхад хот хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны зургаан талт тавдугаар уулзалт “Зүүн бүсийн хөгжлийн гарц-хамтын хүч” сэдэвт форум Сүхбаатар аймагт 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 09 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхмид эхэллээ.     Форумд Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч. Улаан,  Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Мөнхбат, аймгийн Засаг дарга Ж. Эрдэнэбаатар болон аймаг орон нутгийн удирдлагууд, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Засаг дарга Хө Жио Лиан тэргүүтэй зочид, Улаанхад хотын худалдааны товчооны дарга Ли Ян Бин, Тунляо хотын Намын хорооны гишүүн, хотын орлогч дарга Чен Гуанли, БНХАУ-аас Замын-Үүдэд суух ерөнхий консулын дэд консул Жан И Ши, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газрын консулын үүргийг түр гүйцэтгэгч Г.Төмөрбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй Монгол Улс болон БНХАУ-ын зургаан аймгийн төлөөлөгчид, холбогдох яам, агентлаг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид гээд 200 гаруй зочин оролцож байна.
    Өнгөрсөн жилийн зорилт, түүний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд нэгдсэн уулзалтанд Сүхбаатар, Шилийн гол , Дорнод аймгууд болон , Тунляо хот, Хэнтий аймаг, Улаан хад хотын илтгэлүүд тавигдав.  Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнбаатар форумын нээж хэлсэн үгэндээ, 3х3 буюу Монгол Улсын зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунляо, Улаанхад хотуудын хамтран зохион байгуулдаг зургаан талт уулзалт тав дахь жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн уулзалтыг "Зүүн бүсийн хөгжлийн гарц- Хамтын хүч 2019" нэртэйгээр болж байгаа юм. Хөгжлийн тухай асуудал бол аль нэг аймаг ганцаар биш, хамтын хүчээр, бүсийн хэмжээнд нэгдэж, нэгдсэн бодлогоор хамтарч хөгжих, харилцан бие биенээ нөхөж ажиллах шаардлага та бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс форумыг ингэж нэрлэсэн нь онцлогтой гэдгийг тэмдэглэн хэлэв. 
          Уулзалтын үеэр аймгууд өөр өөрсдийн онцлог болоод бүсийн хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцож, салбар уулзалтууд  зохион байгуулагдлаа. Мөн оролцогч талуудын илтгэл, танилцуулга тус тус танилцуулагдаж, дараа нь асуулт, хариулт, санал явагдав. Хэлэлцүүлгийн төгсгөлд Бүс нутгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын талууд харилцан ойлголцлын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
       Монгол Улсын Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунляо, Улаанхад хот нь Монгол Улсын “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгад идэвхтэй оролцож, хоёр улсын хөрш зэргэлдээ бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор найрсгаар хэлэлцэн тохиролцож, дараахь харилцан ойлголцолд хүрэв. Үүнд: 1. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд, 2. Хил орчмын аялал жуулчлалын салбарын хүрээнд, 3. Худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн салбарын хүрээнд, 4.Эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын хүрээнд, 5. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарын хүрээнд, 6. Байгаль орчныг хамгаалах, гамшгаас сэргийлэх салбарын хүрээнд  тус тус хамтран ажиллахаа уг санамж бичигт тусгасан байна.  Дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарын хүрээнд болон Хил орчмын аялал жуулчлалын талаар тодруулбал: Монгол Улсын “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр болон БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд үүсэж буй эдийн засгийн хөгжлийн  нөөц боломжийг ашиглан талууд авто зам, төмөр зам, харилцаа холбоо зэрэг дэд бүтцээр холбох ажлыг идэвхтэй дэмжиж, Бичигт-Баруун-Урт чиглэлийн 272 км авто замын бүтээн байгуулалт Хөөт-Бичигт-Чойбалсан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэсэн байхад Хил орчмын аялал жуулчлалын салбарын хүрээнд: Аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, жуулчны баазыг холбон зуучилж, хамтын ажиллагааг дэмжиж ажиллана. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой нөөцийн дагуу  аялалын маршрут, жуулчдыг хүлээн авах нөөц боломж, жуулчдад зориулсан үйлчилгээий түвшинг тогтоож, аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагын видео танилцуулга, зар сурталчилгааны гарын авлага зэргийг  боловсруулна хэмээн тусгасан байна.  Монгол, Хятад хоёр талын аймаг, хотын захиргаа, төрийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, талуудын тохиромжтой үед харилцан айлчлал хийж, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам  хөгжүүлэхээр болжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%