Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо 2019.08.29

2019-08-29

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дараах асуудлуудаар хуралдлаа. Үүнд: 
1. Хөрөнгө бүртгэж эзэмшүүлэх тухай:
Танилцуулах нь: ОНӨГ-ын дарга Ц. Алтансүх
Шийдвэр: Алтан Дарь Овооны 108 жилийн их тахилгын хүрээнд "Алтан Дарь Овооны Их Тахилга" ТББ-т цугларсан хөрөнгийг ОН-ын өмчид хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу 267,572,220₮-ийн өртөг бүхий эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг ОН-ын өмчид бүртгэж авахаар шийдвэрлэлээ.
2. Үндсэн хөрөнгө дансанд шинээр бүртгэх зөвшөөрөл олгох тухай
Танилцуулах нь: ОНӨГ-ын дарга Ц. Алтансүх
Шийдвэр: Түмэнцогт сумын 0,4-ийн цахилгааны шугам сүлжээг ОН-ын өмчид бүртгэлгүй байсныг Түмэнцогт сумын ЗДТГ-ын дансанд бүртгэж авах шийдвэр гаргалаа. Нийт өртөг: 41,391,500₮
3. Үндсэн хөрөнгө акталж, шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
Танилцуулах нь: ОНӨГ-ын дарга Ц. Алтансүх
Шийдвэр: 
- Онгон сумынд баригдах 160 хүүхдийн сургуулийн барилга барихтай холбогдуулан барилга барих талбайд буй складыг буулгахаар шийдвэрлэлээ. Уг склад нь 1960 онд ашиглалтанд орсон барилга бөгөөд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж тогтоогдсон.
- Баруун-Урт сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдсан "Уртын Гэгээ" ОНӨААТҮГ-т Сүхбаатар Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зарим хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Баруун-Урт хотын бүх хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай зэргийн засвар үйлчилгээг "Уртын гэгээ" ОНӨААТҮГ хариуцаж ажиллахаар боллоо.
- Асгат сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тухайн сумын ЗДТГ-ын дансанд шилжүүллээ. Тухайн барилга нь 2006 онд ашиглалтанд орсон барилга бөгөөд тухайн сумын удирдлагууд Ахуйн үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн байна.
4. 2019 онд аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тоон хэмжээг тогтоох тухай:
Танилцуулах нь: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х. Энхцэцэг, БОАЖГ-ын дарга Х. Төмөрхуяг
Шийдвэр: 2019 онд аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тоон хэмжээг 533 байхаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийвдэрлэлээ. Уг тоо хэмжээг тухайн жил болон өмнөх жилүүдийн цагаан зээрийн нутаглалт болон тоо хэмжээнээс хамааруулан тусгай коэфициентоор тооцоолон гаргадаг ажээ.
5. Зөвшөөрөл хүсэх тухай: 
Танилцуулах нь: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х. Энхцэцэг, Дөрвөлж ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирал Р. Эрдэнэцогт
Шийдвэр: Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулах Дөрвөлж компани нь Дулааны цахилгаан станцдаа их засвар хийж байгаа бөгөөд шаардлагатай хөрөнгө Барилга Хот Байгуулалтын Яамнаас шалтгаалан удаашралтай байгаа тул өөрсдийн нөөц бололцооны хүрээнд 2 хувийн хүүтэй 400 сая төгрөгийн зээл авах зөвшөөрөл хүсснийг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлээ. Уг зээл нь салбар яамнаас хөрөнгө шийдэгдэх үед төлөгдөх нөхцөлтэй байх юм.
6. Төр хувийн хэвшлийн зөвлөл байгуулах тухай:
Танилцуулах нь: АИТХ-ын дарга Б. Мөнхбат
Шийдвэр: Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын бүсчилсэн хөгжил, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дэмжих зорилгоор арга зүйн төслийг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.  Уг зөвлөл нь АИТХ-ын даргаар удирдуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 6 төрийн албаны удирдлагууд, 1 орон нутгийн өмчит газрын төлөөлөл, 3 хүн хувийн хэвшлийн төлөөлөл багтах юм. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 197
178 / 90%
19 / 10%