Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл байгуулагдлаа
Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын бүсчилсэн хөгжил, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дэмжих зорилгоор арга зүйн төслийг хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Уг зөвлөл нь АИТХ-ын даргаар удирдуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 6 төрийн албаны удирдлагууд, 1 орон нутгийн өмчит газрын төлөөлөл, 3 хүн хувийн хэвшлийн төлөөлөл багтах юм. Төслийн баг зүүн 3 аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт татах бэлэн байдлыг үнэлж, хувийн хэвшилд мэргэжил арга зүйн сургалт явуулах, зүүн бүсийн хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг боловсруулах, үйлдвэрлэлийн хүчин чадавхийн судалгаа хийх, ХАА-н бизнесийн загвар боловсруулах зэрэг олон чиглэлээр ажиллах юм.