Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Монгол адууны өв соёлын төв" гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймагт нээлтээ хийлээ

2019-09-10

Аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар хэрэгжиж байгаа АГТАНА ХҮРЭЭТ соёлын төслийн хүрээнд Зураач, гэрэл зурагчин, барималч, соёл судлаач Д.Амараагийн МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛ сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт ѳнѳѳдѳр нээгдлээ. Тэрбээр бүтээлээрээ Монгол адуу болон Дарьгангын ѳв соёлыг сэргээн, түгээн дэлгэрүүлэхийг зорьж яваа уран бүтээлч юм. Гурван ѳдѳр үргэлжлэх
үзэсгэлэнд ѳнгѳрсѳн жил Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Шилийн богд уулын бэлд болсон Агтана хүрээт наадмын үеэр авхуулсан гэрэл зургуудаас түүвэрлэн тавигджээ. Энэхүү үзэсгэлэн аймгийн бүх сумдад нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр гарах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%