Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн музей байгуулагдсаны 70 жилийн ой болж байна.

2019-09-20

Эдүгээ 70 жилийн өмнө буюу 1949 онд  аймгийн захиргааны тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор орон нутгийн судлах кабинет байгуулах шийдвэр гарч аймгийн клубын нэг өрөөнд орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй байгуулагдаж байсан бол одоо 4500 үзмэртэй 12 танхимтай 7500 үзэгчдэд үйлчилдаг орон нутгийн судлалын чиглэлийн музей болон өргөжин тэлсэн байна.

Баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож мэндчилгээ дэвшүүлж, музейн тайлбарлагч боловсролын ажилтан Б.Баярмааг ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%