ЦЭНХЭР СУМЫН ОРХОН БАГТ ХИЙГДЭЖ БАЙГАА НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хаяналтын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Цэнхэр сумын Орхон багт 110 га талбайд хийгдэж байгаа нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцлаа.09 сарын 17-ны байдлаар Цэнхэр сумын Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан, 66 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, техникийн нөхөн сэргээлтийг 85 га-д, биологийн нөхөн сэргээлтийг 25 га-д тус тус хийгээд байна.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 175