Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг Сүхбаатар аймагт БОАЖГ, Сүхбаатар-Ойжуулалт ОНӨААТҮГ хамтран зохион байгууулав.

2019-10-14

       Намар цагийн өнгө аясаар гоёсон шаргал талд царцаа энд тэндгүй цар, цар хийн нисэн буухад бор цоохор эрвээхэй түүнээс дутахааргүй нисэн дүүлнэ. Ёстой л Дашдоржийн Нацагдоржийн  дөрвөн улирал шүлэгт :
” Намрын шар нар над дээр чам дээр тусна.
Найган найгах улиралд бид бас найгана “ хэмээн шүлэглэсэн бадгууд санаанд орж эрт эдүгээг санагдуулана.   
    Энэ  сайхан цагаар "Бүх нийтээр мод тарих  өдөр"-ийг Сүхбаатар аймагт БОАЖГ, Сүхбаатар-Ойжуулалт ОНӨААТҮГ хамтран зохион байгууулав. Баруун-Урт сумын аж ахуйн нэгж байгууллага , албан газрууд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар  мод тарьж, сум орон нутгийнхаа өнгө төрхийг нэмж ,ирэх  хавраар  эртлэн  ургах моддоо арчлан тордож , орчин тойрныг цэвэрлэн байгаа нь энэ ажээ..  Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон ч энэ арга хэмжээнд идэвхийлэн оролцож, 4,5-р тойрогт тарьсан 60 модоо тордон услаж, тарьсан модны ойролцоо 300-500 м газрыг цэвэрлэв.  Харин мал сүрэг хэд гурваараа дураараа хэвтэн, хэвж байгаа нь нэн гайхахширал төрүүлэнэ...  Монгол Улс Үндсэн хуулиндаа : “ Мал сүрэг бол үндэсний баялаг” хэмээн тусгасан байдаг. Монгол хүн бүр малаа маллан ашиг шимийн нь хүртэн өглөө нарнаас үдшийн бүрий болтол маллан ирсэн малчин удмын үр сад аа бид чинь.. Хариулага, маллагаагүй мал тарьсан модыг нүдэн дээр минь идээд байхад бид буянт малаа чулуудан тууж, амьсгаадан уурсах  ирмэгт тулж ирлээ гэж үү  ... хэмээн сэтгэлдээ хөнгөн инээдэм өвөрлөн модыг хайр найргүй идээд байгаа малын зургийг авахаас хэтрэхгүй дэмий л халаглах агшинд тэдгээр мал хүнд дассан нь илт хүзүү толгойгоо хаялан өөдөөс шөргөөхөд түүнийг хөөх гэж очсон биш илээд өнгөрөх үлгэрийн орноор хөтлөх нь тэр ээ...    
    Ийнхүү бид олон хүний хүч хөдөлмөр, санхүүгийн багагүй хөрөнгө зарж тарьсан модоо хонь ч хөөрхий, чоно ч хөөрхийн үлгэрээр малд идүүлсээр байх уу ... Малыг аймгаас гаргах аймаг, сумдын Засаг  дарга нарын захирамж, шийдвэр гарсаар байхад иргэд яагаад мал сүргээ эзэнгүй хаяад хүмүүсийн хөдөлмөрийн үрээр цэцэглэн ургаж буй модоо идүүлээд байна аа... Бид хаана хаанаа бодмоор санагдана. Биднийг хүүхэд байхад “ Хүн бүр бага балчраасаа эхлэн хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой..” хэмээн цээжлүүлдэг байсансан. Үйлчлэгч бүсгүйн угаасан шалан дээгүүр гарахдаа хүртэл зөвшөөрөл авч гардаг байсан тэр сайхан хүмүүжил одоо ч бидэнд байгаа  л гэж бодогдоно... Тэгвэл нэг бус аймаг орноороо хөдөлмөрлөсөн бидний тарьсан мод өнөөдөр 4-5 м ургасан байна. Ургаж чадаагүй малд идүүлсэн нь түүний хажууд шарилжинд дарагдан хогийн ургамалд эзлэгджээ.  Энд ээлжийн жижүүр гаргаж, мод идээд буй малыг эзэнд нь хүргэдэг болвол ... Зөрчлийн хууль хэрэгжиж байгаа энэ цагт малчид торгуулвал бас юун нь сайхан байхав.. Зүгээр л гаднаа байгаа малаа хариулан маллаж, ашиг шимий нь хүртвэл сайхан аа даа...
           Тарьсан модоо ч  тордъё, арчилъя  
           Тогтохгүй мал аа ч хариулъя, маллая  ...
    Иргэд бидний хичээл, зүтгэл, арчилгаа, маллагаа  тарьсан модонд минь хэрэгтэй байна аа  хүмүүс ээ !...

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%