Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 10 цагаас хуралдав. Хурлаар : Аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай, Хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах “Ажлын хэсэг байгуулах тухай”, Зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах, актлах зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө бүртгэх, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах тухай, Соёл урлагийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай, “Андын элч” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай , Төрийн дээд одон медальд тодорхойлогдсон иргэдийг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргав. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “ Төгс баясгалант номын хүрдэн хийд”, Халзан сумын “Хатавч Дашчойлон “, Наран сумын “ Пандэлин Тусч амгалант”, Түмэнцогт сумын “ Өндөр майдар “ хийдүүдийг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхээр сумдын ИТХ-аас ирүүлсэн саналыг дэмжиж “Зөвшөөрөл олгох тухай “ тогтоолыг батлав. Аймгийн хэмжээнд 2019-2020 онд хэрэгжих “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган батлуулах, гадаад, дотоодын хөтөлбөр, олон улсын байгууллагатай хамтран ажиллах замаар шийдвэрлэж, хэрэгжилтийн тайланг жил бүр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидэд танилцуулахыг аймгийн Засаг дарга Ж. Эрдэнэбаатарт үүрэг болгожээ. Мөн 2019-2025 онд хэрэгжүүлэх аймгийн “Соёл урлагийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хэрэгжүүлж ажиллахыг Боловсрол соёл урлагийн газар, Угсаатны зүйн музей, “ Жаахан шарга” театр, Нийтийн номын сангийн дарга нарт даалгасан шийдвэр гарсан байна.. Хурлын төгсгөлд Монгол Хятадын хамтарсан хөрөнгө
оруулалттай “Андын-Илч” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай хэлэлцэж,
Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулж жигдрүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
чиглэлээр компанийн гүйцэтгэх удирдлагад
чиглэл өгч , цаг үеийн шаардлагатай асуудлуудыг хууль тогтоомжийн
хүрээнд тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж
ажиллахыг Аймгийн засаг дарга Ж. Эрдэнэбаатар, ТУЗ-ийн дарга О. Даваасамбуу
нарт даалгажээ
