Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан хуралдав.

2019-11-05

       Аймгийн ИТХ-ын ээлжит бус IX  хуралдаан 2019 оны 11-р сарын 04-ны өдрийн 09 цаг 30 минутаас Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдав.  Хурлаар : Аймгийн 2019 оны төсөвт  нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө батлах гэсэн асуудлуудыг хэлэлцэв.

2019    оны төсөвт дараахь нэмэлт, өөрчлөлт оруулахаар танилцуулав. Үүнд: Төсвийн орлогод  хийгдэж байгаа өөрчлөлтийн талаар : Хандив тусламжийн орлого160,000,0  мянган төгрөгөөр бууруулах., бусад орлогыг  401,162.8  мянган төгрөгөөр бууруулах ба хяналтын зардлын шилжүүлгийг 40,000.0 мянган төгрөгөөр тус тус тооцож, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж байна. Дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор  аймгийн төсвийн нийт орлогыг 353,636.2 төгрөгөөр бууруулахаар  тооцож байна.

    Төсвийн урсгал зарлагад хийгдэж байгаа өөрчлөлтийн талаар : Орон нутгийн төсвийн  зардлуудын хүлээгдэж буй гүйцэтгэл болон зарим арга хэмжээ тухайн онд хэрэгжихгүй  хойшлогдсон зэргийг судлан үзэж төсвийн хэмжээг  бууруулан тооцсон байна. 2019 оноос өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах үүднээс тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын байр ашиглалттай холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх болсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын байр ашиглалтай холбоотой зардлыг  2019 оны төсөвт тусгасан байсан боловч тус барилгууд ашиглалтанд ороогүй учир дээрх зардал хэмнэгдэж байна.

Боловсрол соёл урлагийн газар болон Санхүү, төрийн сангийн хэлтсээс сумдын бүх сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэн зарим зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай урсгал засварын зардал /зуны амралтын хугацаанд засварыг хийлгэсэн/, гэнэтийн шинж чанартай гарсан / паар, тогоо хагарах, дээвэр гоожих, салхинд хууларах гэх мэт/урсгал завтарын зардлуудыг тухайн үед нь батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж шийдвэрлэсэн байна. .Байгаль хамгаалах санг 5,700.0 мянган төгрөгөөр бууруулсан. ,2019 онд байгаль хамгаалах сангийн зарим арга хэмжээ цаг үеийн шинж чанартай шалтгаанаар хойшлогдож байгаа учир тус зардлыг бууруулж урсгал үйл ажиллагааны зардалд шилжүүлэх хүсэлтийг байгууллагаас нь ирүүлсэн. Удирдлагыг хэрэгжүүлэх зардал 250,000.0 мянган төгрөгрөөр, Хувь хүний орлогын албан татварын буцаалтыг 65,000.0 мянган төгрөгөөр,Орон нутгийн хөгжлийн сангийн  орон нутгийн төсвөөс санхүүжих  204,650.0 мянган төгрөгөөр дээрхи зардлуудыг хорогдуулснаар аймгийн төсвийн зарлагыг нийт 988,734.8 мянган төгрөгөөр өмнө батлагдсанаас бууруулан тооцож байна. Энэхүү хорогдуулан чөлөөлөгдсөн эх үүсвэрийг дараах байгууллагуудын төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, үүссэн нөхцөл байдлыг судлан үзэж, мөн зарим  шийдвэрийн дагуу 635098.6 мянган төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр зохицуулалтыг хийхээр тооцсон байна. ..   Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх  ажлын жагсаалтад хийгдэж буй өөрчлөлтийн талаар: Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудад 2018 оны төсвийн жилд санхүүжих байсан боловч аймгийн төсвийн орлогын бүрдэлттэй холбоотойгоор тухайн  онд багтаж санхүүжилт нь олгогдоогүй  4 төсөл арга хэмжээний  122,129.1 мянган төгрөгийг нэмж тусгах, 2019 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн боловч цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсон  7 төсөл арга хэмжээний 326,779.0 мянган төгрөгийг  2020 оны төсөвт тусган санхүүжүүлэхээр шилжүүлэн тооцож аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 204,650мянгантөгрөгөөр бууруулан тооцсон байна. Удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын жагсаалтад орж буй өөрчлөлтийн талаар : Удирдлагыг болон  хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардлыг  250,000 мянган төгрөгөөр  бууруулан  тооцсож байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн нэмэлт өөрчлөлтийн талаар: 2019 оны төсөвт Ерөнхий боловсролын сургуулиуд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын цалингийн санг өмнөх оноос 8 орчим хувиар нэмэгдүүлж тооцсон боловч төсвийн жилийн дундуур гарсан  .Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан  2019 онд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд туссаны дагуу төсвийн жилийн дундуур төсөвт зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн, мөн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэл, сүүлийн 2 сарын хүлээгдэж буй гүйцэтгэл зэргийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулж байна. Тус нэмэлт өөрчлөлтөөр цалингийн  өр төлбөр бүрэн шийдэгдэхгүй бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас нэмэлт эх үүсвэр шийдвэрлэхээр судалгаа хийгдэн хүлээгдэж байгаа  юм байна.  

            Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д. Ариунжаргалын илтгэлийн дараа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлэв. Үг хэлсэн төлөөлөгчдөөс төсвийн салхилга батгүй ажиллаж ирсэн гэдгийг шүүмжлэн хэлж, тодруулбал 2017 онд төсөв батлаагүй, төсөв батлаагүйн улмаас төсвийн гүйцэтгэл батлаагүй. Манай аймаг шиг ингэж төсөв батлуулаагүй аймаг байхгүй, хариуцлагагүй ажилласан тухайн үеийн удирдлагаууд та нөхөд  одоо ч энд сууж байна гэдгийг  хэлж , аймгийн Засаг даргад төсвийн хариуцлага сайжруулж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

       Ингээд аймгийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаас дараахь шийдвэрийг гаргав.   Аймгийн 2019 оны төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрөл, хэмжээг 50.614.006,6 /Тавин тэрбум зургаан зуун арван дөрвөн сая/ төгрөгөөр , Аймгийн 2019 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг Татварын орлого 6,929,370.0 мян.төг, /Орон нутгийн өмчийн алба-36,500.0мян.төг, Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого-46,000,0, Үүнээс:төсөвт байгууллагын санхүүжилтэнд зарцуулах 46.000,0 мян.төгрөгөөр/, мөн Аймгийн 2019оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг хавсралтаар олгож, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг 25.663.0577 мян.төгрөгөөр баталжээ.  Аймгийн төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг50,614,006.6мян.төгрөгөөр батлаж,  Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг  4,160,943,2 мян.төг, Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 2,164,561.3 мян төгрөгөөр ,  Орон нутгийн төсвөөс 2019 оны төсвийн жилд олгох Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол болон урсгал үйл ажиллагааны зардлыг 6,649,388.8 мян төгрөгөөр, Аймгийн төсвөөс 2019 оны төсвийн жилд сумдад олгох Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг нийт 26,717,503.2 мян төгрөгөөр тус,тус батлав. Түүнчлэн Аймгийн төсвийн хөрөнгөөр 2019оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Удирдлагыг болон бусад хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх тєсєл арга хэмжээний тухай, замын сангийн хєрєнгєєр хэрэгжүүлэх тєсєл арга хэмжээний талаар, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт, “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо болон хэмжээний үзүүлэлт”-ийг  хавсралт, жагсаалтуудаар тус бүр хэлэлцэн баталлаа.

 Дараагийн асуудал Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний талаарх “Эко Ази” байгаль орчны дээд сургуулийн зөвлөх багийн гишүүн Д. Энэбишийн танилцуулгыг сонсож , асууж тодруулав. Төлөөлөгчид оруулж ирж байгаа асуудлын боловсруулалтыг дахин сайн нягталж, нухацтай судлаж, дараагийн хурлаар оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%