Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЮНЕСКО-ийн ивээл дор “Уул, ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” төслийн болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” аяны сургалт зохион байгуулагдлаа.

2019-11-06

ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй "Уул ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь" төсөл улсын хэмжээнд хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд тахилга шүтлэгт газар нутгийн улсын бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхээр соёлын өвийн үндэсний төв төслийн багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 11 сарын 6нд манай аймагт болж сумдын соёлын төвүүдийн бүртгэл мэдээллийн санч нар оролцлоо.
Энэхүү сургалтын үйл ажиллагааг нээж Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат үг хэллээ. Тэрээр хэлэхдээ:

Сайн байцгаана уу. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр Сүхбаатар аймагт ЮНЕСКО-ийн ивээл дор “Уул, ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” төслийн болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” аяны сургалт зохион байгуулагдаж байна.

 

Монголын ард түмэн түүхэндээ соёлын бие олон биет бус өвийн арвин баялаг санг бүтээн уламжлан ирсэн билээ. Манай Сүхбаатар аймаг ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тахиж шүтэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Та бидний хамгийн сайн мэдэх төрийн тахилгат Алтан овооноос эхлээд нутаг нуга бүхэн өөрсдийн тахиж шүтдэг уул ус газар нутагтай. Харин эдгээр газар нутгийн минь тахих зан үйл ёс журам ямар түвшинд хэрхэн хийгддэг нь тийм нарийн судлагдаж бүртгэгдээгүй байна.

 

            Улсын хэмжээнд байгаа байдлыг судлан гаргаж ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр тахилга шүтлэгт газар нутгийн улсын бүртгэл мэдээллийн сан бий болгох төслийг хэрэгжүүлэн “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” аяныг зарлан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллах Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн Элч, Доктор, профессор Н.Уртнасан болон ЮНЕСКО-гийн батламжит “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”-гийн хамт олонд талархал илэрхийлье.

            “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аян үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ аяны хүрээнд олон олон ажлыг зохион байгуулж ураг удмаа дээдлэн угийн бичгээ нандигнан хөтөлж, өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгаа хайрлан хамгаалах олон төрлийн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад энд цугласан та бидний, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвх санаачилга ихээхэн нөлөөтэй юм.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдээ соён гэгээрүүлэх, өв соёлоо дээдлэх санал санаачилгуудыг ямарт дэмжин ажиллана. Үүний нэг хэлбэр нь бид бүхэн Агтана хүрээт соёлын арга хэмжээг 2 дахь жилдээ удахгүй зохион байгуулах гэж байна. Энэ талаарх танилцуулгыг тусгайд нь энэ сургалтаар хийнэ.

Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах талаар бүгдээрээ хамтран ажиллая.

“Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аян Сүхбаатар аймагт ийнхүү эхэлж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%