Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт зочилов.

2019-11-09

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Сүхбаатар аймагт  2019 оны 11 сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн болон төсвийн байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзав. Зүүн бүс нутгийг дамжин өнгөрөх Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын аж үйлдвэрийн паркийг Сүхбаатар аймгийг  түшиглэн байгуулах нь дэд бүтцийн асуудлыг шинээр шийдвэрлэхгүй байх боломжтой  гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ талаар холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамтаар судалгаа тооцоо хийх, зарим асуудалтай биечлэн танилцах ажлаар манай аймагт ирсэн байна. Уг төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүс нутаг дахь 200 орчим ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой  юм байна. Мөн зөвхөн уул уурхайн салбараас гадна хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн тээвэр, логистикт чухал нөлөө үзүүлж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэж үзэж байгаа юм. Одоогоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаад эхэлсэн. Сайншанд –Алтанширээтийн нефтийн үйлдвэр барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Уг нефтийг Дорнод аймгийн Тамсагаас авна, харин нефтийг хоолойгоор татах уу, төмөр замаар татах уу гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамтаар газар дээр нь судалж явна. Хэрэв төмөр замаар татвал Сайншанд, Алтанширээ,Баруун-Урт, Тамсаг, Нөмрөг, Хөөт, Бичигт гэсэн маршрутаар явах юм. Төмөр замаар нефть татвал зүүн бүсэд гурван боомт шинээр нээгдэнэ. Урьдчилсан төсөөллөөр төмөр зам тавих нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, судалгааны ажил хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  хэллээ. Бичигт - Хөөт чиглэлийн аж үйлдвэрийн паркийг Сүхбаатар аймагт байгуулах юм бол үүнийгээ дагаад газрын тос, түүхий эд нийлүүлэх болон бусад төрлийн үйлдвэрүүд хөгжих  боломжтой гэдгийг тэмдэглэн дурьдав.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%