Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Янзган хүрээгээ хайрлаарай -2019” уулзалт, хэлэлцүүлэг болов.

2019-11-10

Сүхбаатар аймагт Зүүн бүсийн аймгуудын  “Янзган хүрээгээ хайрлаарай” уулзалт , хэлэлцүүлэг зөвлөгөөн 2019 оны 11 сарын 09-ний өдөр болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнөөр Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-болон зүүн бүсийн аймгуудын үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийг сонсож, цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж,  цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөв.

             Дэлхийн байгаль хамгаалах сангаас Сүхбаатар, Хэнтийн, Дорнод аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Зүүн 3-н аймгийн төлөөлөл болсон орон нутгийн удирдлагууд болон ЕБС-ийн багш , Эко клубын сурагчид гээд 200-гаад хүн оролцлоо. Уг хэлэлцүүлгээр 2018 оны мини парламентийн уриалгын хүрээнд Эко клубын сурагчдын  хийсэн ажлын танилцуулга, Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Цагаан зээрийн мэдлэг хандлагын судалгааны тайлан” болон цагаан зээрийн амьдралд хамгийн ихээр тулгарч буй асуудлын шийдлийг хамтдаа тодорхойлж, нэгдсэн нэг шийдэлд хүрэх багийн ажлыг бусдадаа танилцуулах зэргээр хэлэлцүүлгийг өрнүүлж, эцэст нь уулзалт хэлэлцүүлгийн үр дүнг аймгуудын ИТХ болон Дэлхийн байгаль хамгаалах сангаас дүгнэв. Уг арга хэмжээний төгсгөлд аймгуудаас оролцсон багуудаас бэлтгэсэн концерт болов.  

            Зүүн бүсийн аймгуудын энэ хэлэлцүүлэг  арга хэмжээний  дараа хүүхдүүд бие биенээсээ “Цагаан зээр”-ийн талаар танин мэдэхүйн асуулт асууж, тодруулж байгаа нь нэгийг бодогдуулж, ганц нэгхэн өгүүлбэрээр энэ талаар сийрүүлмээр санагдсаныг нуух юун... Тухайлбал цагаан зээрийн ач холбогдолын талаар товчхон ганц нэг өгүүлбэрээр илэрхийлвэл: Тал хээр бол цагаан зээрийн төрөлх нутаг. Хээр нь тэдний хүнс тэжээлийн эх булаг, орон гэр нь болдог. Гэхдээ цагаан зээр хээрийн хувьд эргээд “цэцэрлэгч” болдог. Тэд ургамлын үрийг гишгэж хөрсөнд суулгах, хөрсийг сийрэгжүүлэх зэргээр ургалтад нь сайнаар нөлөөлдөг. Зарим ургамлын үр тэдний ялгадсаар дамжин өөр газар нутагт тархан ургах бололцоотой болдог. Цагаан зээрийн туурай жижиг, шилбэ нарийн бөгөөд гэрийн хонь, ямаа шиг хөлөө газраар үргэлжлүүлэн чирэлгүй дээр өргөж явдаг болохоор ургамлын ишийг хугалж унаган бэлчээрийг талхилдаггүй онцлогтой амьтан. Хүн, зээр, хээр гурав хэдэн зууны турш зэрэгцэн оршсоор ирсэн нь тал хээр оршин тогтнохын нэг учиг зангилаа нь хялганат хээрийн гайхамшигт ”цэцэрлэгч” болсон цагаан зээр юм.

            Тэгвэл "Янзаган хүрээ" ний тухайд настайчууд, зарим эрдэмтдийн хэлснээр "Янзаган хүрээ" гэдэг намар 10, 11 сарын орчимд зээрийн сүрэг бөөгнөрөн Янзагануудаа нэг дор  хэд хоног байлган нэг нэгэнд нь дасгадаг байна. Эх шаргачингууд идээшилэн байна. Энэ хооронд янзаганууд бөөндөө тоглон, бөөндөө унтдаг (яг л хүүхдийн цэцэрлэг шиг). Тэгээд нэг өглөө сэрэхэд нь эх шаргачингууд Янзагануудаа орхин оддог. Энэ мөчөөс эхлэн Янзаганууд бөөндөө явж, амьдралын хатуу ширүүнд суралцдаг байна. Энэ үйл явдлыг янзаган хүрээ хэмээн нэрлэдэг ажээ.   “Янзаган хүрээ буюу үрээ хайрлах ухаан “   амьд байгалийн  бичигдээгүй нэгэн хууль ч юм уу даа... Юугаар ч тайлбарлах гээд, хүмүүн бид яаж ч ойлгох гээд амьд амьтадын үрээ амьдралд бэлтгэх гэсэн мөнхийн тэмцэлд хайр, энэрэл, бидний мэдэхгүй өч төчнөөн хуулийг бид зөвхөн захаас нь бодоход л ийм аугаа санагдах нь нэн гайхширмаар, судлаж, мэдэж авахаар  түмэн хүрээний дунд эргэлдсээр байх уу...            

            Хүмүүс ээ ! Байгаль эх дэлхийгээ хайрлая. Ан амьтад, хээр талын чимэг болсон  цагаан зээрээ хайрлацгаая.  Амьд байгалийн соргог бүхнийг , тэмүүлэл, тэмцэл бүгдэдтэй нь хайралцгаая!

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%