Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймагт Зүүн бүсийн аймгуудын “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх“ хамтран ажиллах зөвлөгөөн болов.

2019-11-11

        Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зүүн бүсийн аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт  зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын  зүүн бүсийн салбарын захирагч Б.Баясгалан, хуулийн зөвлөх н.Бат-Өлзий Сүхбаатар аймгийн ИТХ-н дарга Б.Мөнхбат, Хэнтий аймгийн ИТХ-н дарга Л.Батсайхан, Дорнод аймгийн ИТХ-н дарга Л.Хишигтогтох болон аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвөлийн гишүүд оролцов. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон бүс нутгийн хэмжээнд цагаан зээрийн тархацыг нэмэгдүүлэх, хууль бус анг таслан зогсоох чигллэээр  харилцан  туршлага солилцон ажлын чиглэл гаргалаа.
        Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх дэд зөвлөл” байгуулан уг зөвлөл Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан байна. Энэ сайн туршлагагыг хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөгөөн зохион байгуулсан аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд туршлага  солилцов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%