Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийг гэмт
хэрэг, зөрчилд өртөж хохирох болон
холбогдохоос урьдчилан сэргийлэх ажилд 1-р сургууль, 2-р сургууль, Руханият
ахлах сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг
сахиулах зорилгоор Өсвөрийн цагдаа бүлгэмийг байгуулав. Сумын хэмжээнд 36 хүүхдийг Өсвөрийн цагдаа бүлгэмд элсүүлж, тангараг өргүүлж, энгэрийн тэмдэг гардуулах ажиллагааг 2019 оны 10-р сарын 10-ны өдөр 14:00 цагт сумын Иргэний танхимд зохион байгуулсан.