Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа.

2019-11-25

Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 25 ны өдөр Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга А.Ганбат, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт, УИХ-аар баталсан 2020 оны төсвийн тухай хуулийн дагуу аймгийн 2020 оны орон нутгийн төсөв, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай шилжүүлгийн байгууллагын төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%