Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-11-29

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сум орон нутгийн хамтын ажиллагаа” малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төр захиргааны байгууллага, албан тушаалтны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.  Аймаг, сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, багийн Засаг дарга, малчид оролцон санал бодлоо илэрхийлэн оролцлоо. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Өсөхбаяр оролцон үг хэллээ. Мөн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Зоригтхүү  зөвлөгөөнийг чиглүүлэн эрүүгийн болон малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ-д өргөн барьсан  төслийн танилцуулагын талаар мэдээлэл хийлээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%