Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 10:00 цагаас Аймгийн Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд болж байна. Хуралд Аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгч 100%-ийн ирцтэйгээр хурал эхэллээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны товч танилцуулга
2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
3. Орон нутагт татварын зарим хувь хэмжээг тогтоох тухай
4. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн биелэлт, 2020 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай
5. Аймгийн 2017, 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2020 оны төсөв батлах тухай
6. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө батлах тухай
8. “Аймгийн
хөгжлийн хэтийн зорилт 2019-2028” хөгжлийн бодлогын баримт бичиг батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас оруулж, ээлжит X хуралдааны хэлэлцэх асуудлыг батлах явцад аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс нэмж санал оруулснаар : Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтыг багийн
төв болгох тухай, Гэр бүл, залуучуудын жилийг дэмжих тухай, Сумдын дэд бүтцийн танилцуулгын тухай, Орон нутгийн өмчийн журамд өөрчлөлт оруулах
тухай гэсэн асуудлуудыг нэмж хэлэлцэхээр боллоо.
