Монгол уяач, Монгол адуу-2020 Сүхбаатар аймгийн уяачдын зөвлөгөөн аймгийн Нутгийн удирдлагын ордны танхимд 2019 оны 12 сарын 12 нд болов. Энэхүү арга хэмжээнд Монголын үндэсний морин спорт уяачдын холбооны Тэргүүн Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Дуламсүрэн, дэд тэргүүн С.Амартайван, Нарийн бичгийн дарга Ариунболд нар ирж Монгол үндэсний өв соёл, Монгол адууны үнэт түүхийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцсон нэгдмэл арга хэмжээ болж байна.
