Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн орон даяар зэрэг эхэлдэг уламжлалтай билээ. Сүхбаатар аймгийн ИТХ-аас 2019 оны 12 сарын 14-15 ны өдрүүдэд энэ арга хэмжээг зохион байгуулж, 13-н сумаас шалгарсан тамирчид болон шатар сонирхогч иргэд оролцсон сайхан арга хэмжээ боллоо. Тэмцээнд Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Онгон, Дарьганга , Баруун-Урт сумдын тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний хамгийн залуу тамирчин Баруун-Урт сумын 6-р багийн тамирчин Батсайханы Очирсүх байлаа. Б. Очирсүх нь өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа амжилттай оролцож байсан ба одоогийн ретинг 2084 бөгөөд Монгол Улсын 2100 хүртэлх ретингтэй шатарчдын эхний 10-ын дотор тооцогдож байгаа өсөх ирээдүйтэй залуу тамирчин оролцож байгаагаараа онцлог байлаа. Хамгийн ахмад нь 77 настай Онгон сумын тамирчин н. Гомбосүрэн оролцлоо. Мөн аймгийн аварга тамирчин Г. Анхбаяр, Шатар сонирхогчдын 3 удаагийн аварга М. Отгонбаатар, сонирхогчдын аварга Баруун-Урт сумын 4-р багийн тамчирчин П. Мөнхжаргал, Баруун-Урт сумын тамирчин Ж. Доржсүрэн, , С. Ундрах нар оролцож байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгон, уран цэц нүүдлээрээ чимж байлаа... Ёстой л Шатар бол хүний оюун ухааныг тэлж, тэсвэр тэвчээр хат суулгадаг, аливаа асуудалд өргөн хүрээнд, нухацтай ханддаг болдог оюуны спорт гэсэн мэргэдийн сайхан үг сэтгэлд бодогдож, оюуны гайхамшгийг мэдрэх лугаа Баруун-Урт суманд болсон энэ арга хэмжээг шатар сонирхогч нар шимтэн сонирхож байлаа. Зарим нэгэн иргэд шатрын нүүдэл харж ариусах лугаа алжаал тайлагдлаа гэхэд нөгөө нэг хэсэг нь ойн чөлөөн дөх хүчилтөрөгчийг санагдуулам тийм их эрч хүч, энерги авлаа гэх нь чихэнд чимэгтэй, оролцогч шатарчдын нүүдэл дунд монгол оюун ухааны гайхамшигаар бахархан, омогших сэтгэл өөрийн эрхгүй сэтгэл дотроос ундрах шиг ээ...
Баруун-Урт сумын төвд 2 өдөр үргэлжлэн зохион байгуулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээны эрэгтэй төрөлд 1-р байрт Баруун-Урт сумын 6-р багийн тамирчин Батсайханы Очирсүх, 2-р байрт Баруун-Урт сумын 1-р багийн тамирчин Бадарчийн Баяртөгс, 3-р байрт Баруун-Урт сумын 4-р багийн тамирчин Пүрвээгийн Мөнхжаргал, эмэгтэй төрөлд 1-р байр Баяндэлгэр сумын тамирчин Бат-Эрдэнийн Батзаяа, 2-р байр Баруун-Урт сумын 7-р багийн тамирчин Чинбатын Минжинсор, 3-р байр Эрдэнэцагаан сумын тамирчин Сэр-Одийн Баясгагч нар тус, тус шалгарлаа. Эдгээр тамирчидаас:Эрэгтэй төрөлд 1-р байрт Баруун-Урт сумын 6-р багийн тамирчин Батсайханы Очирсүх, 2-р байрт Баруун-Урт сумын 1-р багийн тамирчин Бадарчийн Баяртөгс , эмэгтэй төрөлд 1-р байр Баяндэлгэр сумын тамирчин Бат-Эрдэнийн Батзаяа нар нь Улаанбаатар хотноо 2020 оны 01-11 ний өдөр болох "Улсын аварга" шалгаруулах шигшээ тэмцээнд оролцохоор шалгарчээ. Тэмцээнд шалгарсан тамирчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат гардуулж, тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа амжилт хүсэж, тэмцээн өндөрлөв.
Мөнх хөх тэнгэрт Шонхор шувуу дүүлэн нисэх лугаа тийм ихээр сэтгэлийн орон зайгаар цэц мэргэнээр нүүдэллэсэн шатар сонирхогчдын их нүүдэл тэмээн жингийн ачааг санагдуулж, тэрхүү ачаа хишиг жин нь оюун ухааны аугаа ундрага, хүн төрөлхтөний мэлмийн их цар хүрээ ажаамуу...
Дэлхийн бөмбөрцөг, тив дэлхий эргэн эргэлдэхүйяа түүний адил жимээр хүмүүний оюун ухаан сансарын хүрдээр эргэлдэж байна уу гэмээр “Хүн төрлөхтөн сэтгэлээрээ , хүлэг морь дэл сүүлээрээ гайхагдана“ хэмээн цэцэн үгс нарны цацрагаар өртөөлөн бас их хол нүүхнэ үү гэлтэй сэтгэлийн салхийг сэвэлзүүлэм өвлийн эхэн сар дундаа оржээ ..хэмээн шатарчид хуучилсаар холдон холдохдоо дараа жилийн “ Шатрын тэмцээн”-ээр уулзацгаая ... хэмээн гараа даллан зүг бүр одлоо...