Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЦАГААТГАЛЫН НӨХӨН ОЛГОВОР АВЛАА.

2019-12-19


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд 2018 оны 1-р сарын 12-нд өөрчлөлт орсноор хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нь нөхөх олговор олгох эрх үүссэн бөгөөд хуулинд орсон өөрчлөлтийг иргэдэд танилцуулах, шаардлага
хангасан иргэдийн материалыг бүрдүүлэх, холбогдох газарт хүргүүлэх, нөхөх олговор олгуулах ажлыг зохион байгуулж байна.
Тус хуулийн дагуу 53 иргэний материалыг хүргүүлснээс хамгийн өндөр настай Дэлгэрцогт сумын харьяа Должинсүрэн гуай нөхөн олговор авлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%