Нийслэл хотноо болсон Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жил дуутай хууртай, найрагтай шүлэгтэй, сайхан боллоо. Ёслолын арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явц нь “ Гангар Хун “ шагналын үйл ажиллагаа юм. Олон шагнал ар араасаа эгшиглэнт баярын жавхаа, хуурын эгшиг дунд явагдах бөгөөд энэ арга хэмжээн дээр Б. Мөнхбат даргатай аймгийн ИТХ –ын ажлын алба нутгийн зөвлөлийн нэрэмжит "Гангар хун" шагнал хүртлээ. Энэ шагнал нь Агтана хүрээт соёлын төсөлд хамтран ажилдаг байгууллага, хамт олны шагнал төдийгүй Монголчууд бидний бахархал болсон өв соёлоо эрхэмлэн дээдлэх үндэсний үнэт зүйл, цаашлаад Монгол түмний их хүндэтгэл юм. Сүхбаатар аймгийн ИТХ-аас олон онцлог арга хэмжээ явуулж байгаагийн нэг нь “Агтана хүрээт “ наадмын арга хэмжээ билээ. Энэ талаар товч мэдээллийг хүүрнэмээр санагдсаныг нуух юун :
Монгол адуу, түүнийг дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг анх аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбатын санаачилгаар зохион байгуулж 2 дахь жилдээ зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчид, Ар, Өвөр Монголчууд өргөн оролцсон олны талархалыг хүлээсэн сайхан арга хэмжээ болсон юм. Сүхбаатар нутгийн шандамт хурдан хүлэг, хүлэгч эрсийн чадвар чансааг шалгасан адуучдын авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах зэрэг олон тэмцээнийг зохион байгуулсан билээ. “Агтана хүрээт 2019” наадмын үеэр МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, Содномдаржаа нар үйл ажиллагааны агшинг уран зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхол татсан үйл явдал байлаа.
Мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчилсан юм. Түүнчлэн бидний уламжлал болгон сэргээх “Тойрон бүжиг“-ийн арга хэмжээнд сумдууд идэвхийлэн оролцсоныг өнөөдөр дурсан санахад таатай байна. Сүхбаатарчууд бидний “Гангар хун” арга хэмжээн дээр олгож буй энэ “Агтана хүрээт” өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн шагнал нь нийт Монгол түмэндээ уриалсан аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт хайрхан, уул усныхаа тухай болон мартагдсан өв соёлоо сэргээх зэргээр түүхэн ач холбогдолтой юм.
Цасан ширхэг будран бударсаар будант хайрханы үүлсийн чөлөөнд нар шагайх нь уу гэлтэй бид бүгдийн зүрх сэтгэлд шагналын наран цацарлаа...