Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээ болов.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын арга хэмжээг Сүхбаатар аймгийн бүх сумдын төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгууллаа. Ардчилсан хувьсгалын түүчээ болсон ахмадуудаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монгол Улсын төрийн дээд одон медиалиар шагнаж урамшуулав. Мөн тэднийхээ залуу хойч үедээ хандаж хэлсэн үг сургаалийг сонсож, улс орныхоо хөгжлийн төлөө эв санаа нэгтэй ажиллаж хөдөлмөрлөх урам зоригийг авлаа.