Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдтэй хамтран Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ойн “Ёслолын арга хэмжээ”-г 2019 оны 12 сарын 29-ны өдрийн 11 цагаас аймгийн Нутгийн удирдлагын хурлын танхимд зохион байгуулав. Уг арга хэмжээнд залуучуудын төлөөлөл болон , ахмадууд оролцов. Энэ арга хэмжээний үеэр “ Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн үйл явц өнөөдөр бидний амьдралд нөлөөлсөн нь” сэдвийн хүрээнд эрдэм шинэжилгээний хурал болов. Энэ нь хүүхэд залуусыг эх түүхээ хүндэтгэх, бахархалыг төлөвшүүлэх, залуу хойч үедээ цаашид судалгаа шинжилгээний бүтээл туурвих урам зориг өгсөн сайхан арга хэмжээ боллоо.
Одоогоос 108 жилийн өмнө буюу 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгал, 1990-д оны Ардчилсан хувьсгалын бодит хөрс болсон билээ. Манай улс Хөдөлмөрийн хуулиндаа 2011 оноос "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.