Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2020-01-14

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан Үндэсний бөхий тэмцээн боллоо. Жил бүрийн 01 дүгээр сарын 13 -нд Монгол Улсын Үндсэн хуулийг тэмдэглэнэ өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Уг арга хэмжээний хүрээнд зориулсан аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 32 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдаанд шөвгийн дөрөвт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат аймгийн харцага С.Золбаяр, Цэнхэр сумын харьяат сумын заан Ж.Гандаш нар шалгарлаа. Мөн Хотонт сумын харьяат аймгийн арслан Л.Жамбал үзүүрлэнэ Өгийнуур сумын харьяат аймгийн арслан Ю.Пүрэвжаргал түрүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%