Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2020-01-27

2020 оны 01 сарын 24 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон сумын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай, Түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ батлах тухай журам болон орон нутгийн өмчийн хөрөнгө бүртгэх, актлах, балансаас балансад шилжүүлэх, Монгол Улсын цол хүртээх,одон, медалиар шагнуулах тухай нийт 13 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%