Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдав.

2020-01-29

       Сүхбааатар  аймгийн онцгой комисс 2020.01.29 өдөр  хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. Баар, ресторан, зоогийн газар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газруудын ажиллах цагийг оройн 22:00 цаг  хүртэл ажиллуулахаар болгосон байна. Мөн АНЭ-ийн эмч нарын ажлын ачааллыг харгалзан үзэж, авто замын постод сургууль, цэцэрлэгийн эмч нарыг татан оролцуулах, Корона вирусын халдварт өвчинтэй холбогдуулан зайлшгүй шаардагдах зарим зардал хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Түүнчлэн Бичигт хилийн боомтоор орж, гарч буй газрын тосны тээвэрлэлтийг хязгаарлаж, Монгол, Хятад талын жолооч нарыг өөр өөрсдийн улсад нь татах хүсэлтэй байгааг "Улсын онцгой комисс"-т саналаар хүргүүлэхээр болсон байна.
        Эрдэнэцагаан сум, Бичигт хилийн боомтод ажиллах ажлын хэсгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Эрүүл мэндийн газрын холбогдох албан хаагчдын бүрэлдэхүүнтэй томилсон. Тус ажлын хэсэг нь Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%