Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн "Төр, хувийн хэвшлийн зөвлөл" хуралдав.

2020-02-05

         Сүхбаатар аймгийн “Төр, хувийн  хэвшлийн зөвлөл” 2020 оны 02-р сарын 05-ны 14 цагаас Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Тус зөвлөлийг төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдүүдээр гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн салбарт төрийн оролцоог оновчтой болгох, хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт, ажлын уялдаа, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 74-р тогтоолоор   батласан  юм. Энэ удаагийн хурлаар:  Сүхбаатар аймгийн төр , хувийн хэвшлийн зөвлөлийн  2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон  аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн  журам  батлах тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.  
      2019 оны 11 сарын 15нд   Азийн хөгжлийн банкны  “Зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь төслийн сургалт, нээлтийн үйл ажиллагаа Хэнтий аймгийн төвд болж , Дорнод , Сүхбаатар, Хэнтий аймгуудын Төр хувийн хэвшлийн төлөөлөл болох 60 гаруй хүн  оролцсон билээ. Зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Монгол Улсын Үндэсний  хөгжлийн газраас гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа , Зүүн бүсийн малын эрүүл мэндийн асуудал,  зэрэг сэдвүүдээр танилцуулж, төгсгөлд нь төр хувийн хэвшлийн зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны  тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.  Ингээд мөн ондоо багтаан Зүүн 3 аймгуудын ИТХ-ын даргаар удирдуулсан тус зөвлөлийг аймгуудад байгуулж, бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодлого үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж ажиллахыг Зөвлөлийн даргад даалгасан байна. Ийнхүү Төр хувийн хэвшлийн зөвлөл нь ажлаа хэлэлцэж эхэллээ...  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%