Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “Зүүн бүсийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П. Зоригтбаатар болон төслийн багийн ахлах зөвлөх Ш. Алтанбадралт, Хөдөө аж ахуйн зөвлөх З. Насандэлгэр нар манай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд болон аймгийн Төр, хувийн хэвшлийн Зөвлөлийн гишүүдтэй уулзалдаж төлсийн зорилго, зорилт танилцуулахаас гадна төсөл Сүхбаатар аймагт ямар түвшинд хэрэгжиж байгаатай танилцан удирдлагууд болон зөвлөлийн гишүүдийн санал санаачлагыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.