Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2020-02-13

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутанд хуралдав. Хурлаар: Монгол Улсын төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэдийг дэмжих тухай асуудлыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т. Ган-Очир, Хүрээлэн буй орчины эсрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий дэд зөвлөлийг байгуулах тухай асуудлыг  Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр, Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудаас орон нутагт төвлөрүүлэх хөрөнгийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлж буй нөхцөл байдлын талаар Хууль эрх зүйн хэлтсийн дарга       У. Болдхүү нар  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулав. Мөн Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах зөвшөөрөл олгох тухай, Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн орон тоо, цалингийн норм нормативийг тогтоох тухай, Хөрөнгө бүртгэх эзэмшүүлэх тухай , Алтан овооны хөрөнгийг эзэмшүүлэх талаархи асуудлуудыг Орон нутгийн Өмчийн газрын дарга Ц. Алтансүх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд  танилцууллаа.
         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаас хуралд оруулж буй материалтай танилцаж, асуудал оруулж буй хэлтэс, газруудад тодорхой  чиглэл өгч,  холбогдох  шийдвэрүүдийг гаргав.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%