Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Зөвлөлийн хурал хуралдав.

2020-02-20

       Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Зөвлөлийн хурал 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн 15 цагт аймгийн ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хурлаар : Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийг хангах талаар зохион байгуулсан ажлын тайлан болон Сумдын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай асуудлуудыг хэлэлцэв.   Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх  хүрээнд аймгийн ИТХ-аас төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах талаар зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэн дүгнэлт өгч, холбогдох баримт материалуудыг хавсарган баталгаажуулж, Авилгатай Тэмцэх Газарт  хүргүүлэхэээр шийдвэрлэлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%