Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг аймаг орон нутаг дэмжин ажиллаж байна.

2020-03-02

      Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжиж, Зовох цагт нөхрийн чанар танигдана ”Уриалга”  гаргажээ.   Коронавирус буюу “Ковид-19” халдварыг таслан зогсоож , эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад нь эв нэгдэлтэй байгаа илэрхийлж  хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн ард иргэдэд Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшил, ард иргэдийн зүгээс чин сэтгэлийн хандивын аян өрнүүлэхийг уриалав.   Хил залгааа Шилийн гол аймаг нь манай аймагт нөхөрсөг туслалцаа, дэмжлэгүүд  удаа дараа үзүүлсээр ирснийг  өнөөдөр бид  эргэн бодох хэрэгтэй юм.   Элэг нэгт ахан дүүсдээ тусламжийн гараа сунган,  хандив тусламж өгөхийг та бүхэндээ уриалж байна. Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд Эрүүл мэндийн Газар тэргүүн эгнээнд  нэгдэн орсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.   Мөн  энэхүү уриалга нь  сум орон нутаг, төсвийн байгууллага, албан  газар  бүрт  өрнөж байна. Сүхбаатар аймаг  хөрш зэргэлдээх БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт туслах  энэхүү уриалгад 1000  цагаан хонио хандивлан туслахаар  нэгдэн орлоо. Түүнчлэн онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүст  манай иргэд нөхөрсөг, халуун сэтгэлээр хандаж, хандив тусламж үзүүлж, сэтгэлийн дулаан үгээр урамшуулан эрч хүч нэмж, чин сэтгэлээсээ бие биенээ хүндэтгэн ажиллаж буйг энэ дашрамд дуулгахад таатай байна. Элгэмсэг Монголчуудын сэтгэлийн их хүч, бие биенээ хүндлэх халуун сэтгэлийн дэмээр бид энэхүү хэцүү цагийг даван туулах буй за ...



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%