Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 сарын 08 -нд дохиов.

2020-03-09

        Дэлхий нийтэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тогтмол тэмдэглэх болсоор 121  жил болж байгаа аж. Монгол улсад эмэгтэйчүүдийн баярыг Ардын Их Хурал (АИХ)-ын Тэгүүлэгчдийн 1955 оны 137 дугаар зарлигаар  анх  тэмдэглэж ирснээс хойш энэ жил 65  дахь жилдээ золгож байна. Дэлхий нийтэд  тухайлбал  АНУ-д 19 дугаар зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан  хүчээ авч эхлэхэд, үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин  1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ.  Энхүү өргөн хүрээтэй жагсаалын дараа  тухайн үед эмэгтэйчүүд ҮЭ-ийг шинээр байгуулж олноороо гишүүнээр элссэн байдаг. Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр1909 оны 2 дугаар сарын 28-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар  Социалист Интернационалын хурлын  өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас шийдвэрлэжээ. Манай хойд хөрш ОХУ-д эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар  сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулсан аж . Энэ өдөр нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар  сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн  тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байв.  ОХУ-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэнээс улбаатай  Монголчууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын-8"-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарласан байдаг.  Харин  1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар "Олон улсын эмгэтэйчүүдийн баяр"  тэмдэглэлт өдрөөс  хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар "Эх үрс"-ийн баярыг хооронд нь салгаж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр  тэмдэглэх өдөр болгон сэргээсэн түүхтэй.
         Сүхбаатар аймгийн ИТХ-аас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө үр бүтээлтэй ажиллаж ирсэн эмэгтэйчүүдийг   Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнав.  Үүнд : Ахмад сэтгүүлч Ядамсүрэнгийн Түмэннаст, Монгол Улсын  Хүний эрхийн үндэсний комиссын референт  Хүрэлбаатарын Наранцэцэг, Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгч Э. Энхцэцэг, Түвшинширээ сумын ИТХ-ын төлөөлөгч Б. Энхтуяа, Аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа,  Олон Улсын  төсөл хөтөлбөрийн бодлогын мэргэжилтэн Улаанхүүгийн Нарантуяа, Их эмч  Самбуугийн Энх-Отгон, багш Сүхбаатарын Золзаяа  зэрэг  салбар, салбарын шилдэг тэргүүний иргэдийг шагнаж  урамшуулсан байна.
      Я. Түмэннаст  сэтгүүлч мэрэгжлээр 1983 оноос эхлэн аймаг орон нутагтаа ажиллаж, орон нутгийнхаа “Сүхбаатарын зам” сонинд утга зохиолын ажилтан сурвалжлагчаар ажиллаж эхлэснээс хойш өнөөдөр 37 дахь жилдээ, энэхүү хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, аймаг орон нутгаа сурталчлан таниулах, өвөг дээдсээс  өвлөн авсан зүйлсээ залуу үедээ сургаж мэдүүлэх, зэрэг нэлээд ажлыг хийж иржээ. Тэрээр  2007 онд аймгийн өнгөт товч танилцуулга хийсэн цагаас эхлэн аймгийнхаа  тухай өчүүхэн зүйлийг ч  мэдлэг болгон тэмдэглэн авч,түүгээрээ  жижигхэн зурагт  эмхмэл танилцуулга, зурагт альбом, танилцуулга  хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон билээ. Мөн  2008 онд Сүхбаатар  аймгийн толь бичгийг анх хэвлүүлсэн юм.  Тухайн үед аймаг орон нутгийн тухай хүмүүсийн гар дээр тавих бэлэг дурсгал болгох зорилгоор  хэвлүүлж байсан бол ,яваандаа хүүхэд залуус, албан хаагч  хүн бүхний унших дуртай чухал  номын нэг  болжээ.  Аймгийнхаа төр захиргааны  түүх, тухайн  үеийн ажлын чиг үүрэг хэрхэн өөрчлөгдөж байсан, тэр үед ямар хүн тухай аймаг, сум, байгууллагын удирдан зохион байгуулж байсан зэргийг түүх болгон үлдээх зорилгоор номыг нягтлан 2008 оноос хойш гарсан өөрчлөлт бүрийг нэмэн оруулж шинэчилж байна. Энэ мэтчилэн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид, зураач, зохиолч, спортын алдартан, аварга сайчуул гээд сум  орон нутгийнхаа нэрийг дуурсгах алдартан сайчууд сар тутам, жил тутам төрөн гарч байдаг билээ. Үүнийг бичиж тэмдэглэж авснаар уг ном, жилээс жилд зузаарсаар байдаг билээ. Түүхэн товчоон номыг шинэчлэн засварлахын тухайд энэхүү 3 дахь удаагийн хэвлэл  бол, тал нутагт цэцэглэн хөгжиж байгаа залуухан хотын маань түүх,соёл, урлаг төдийгүй байгалийн үзэсгэлэнт төрх ургамал ан амьтан, хүн зоны домог түүхийг хүртэл  багтаасан Сүхбаатар нутгийн хүн бүрийн айл өрх бүрийн ширээний ном байх юм.
     Хүний эрхийн үндэсний комиссын референт Хүрэлбаатарын Наранцэцэг нь МУХЭҮК-ын ахлах мэргэжилтнээс ахлах шинжээч, референт зэрэг албан тушаал шатлан ахиж, өдгөө ахлах түшмэлийн зэрэг дэвтэйгээр хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих ажлыг орон нутагтаа зохион байгуулж байна. Ингэж ажиллахдаа ХЭҮК-ын 2017 оны байгууллагын шилдэг ажилтан болж байсан юм. 2019 онд  ХЭҮК-ын референт Х.Наранцэцэгийн хийж хэрэгжүүлсэн ажил байдлаас товч дурьпвал: GSP-Механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхүүлэн дэмжих нь төслийн хүрээнд зохиогдох танхимын сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ. Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр эрхлэгч, сэтгүүлч нараас бүрдсэн хүмүүс оролцсон байна.. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 338-р анги зэрэг газруудад “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн Олон улсын зохицуулалт” сэдвээр сургалтуудыг хийсэн байна. Мөн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарт “ Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл”  сургалт хийж, 57 эмэгтэй сувилагч сургалтад  хамрагдсан байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийн ялын хэрэгжилтийг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх” сэдвээр  сургалтуудыг тус бүр  зохион байгуулсан.  2019 онд хүний эрхийн зөрчилтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааны талаарх асуудлаар  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид утсаар, биечлэн болон цахим хэлбэрээр хууль зөвлөгөө өгч ажилласан байна. Тайлант хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагауудад зөвлөгөө өгснөөс биечлэн хандсан 38, утсаар  арав гаруй  иргэнд хандан, 14 эрхийн төрлөөр хууль зүйн зөвлөгөө өгч, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан  байна.
Улаанхүүгийн Нарантуяа - Гадаад харилцааны салбарт  хийгдэж байгаа гол ажлуудаас:  Сүхбаатар аймаг нь БНХАУ-ын Ляонин муж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошуутай албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо, “Их түмэн санаачлага” бүс нутгийн хамтын ажиллагааны хороо олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. 2018 онд Канад улсын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй Мэрит төслийн салбар байгуулагдаж одоогоор 17 удаагийн арга хэмжээг зохион байгуулж 488 төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтанд хамруулсан байна.  Мөн 2017 онд Австрали улсын буцалтгүй төслийн санхүүжилтээр яаралтай түргэн тусламжийг эмч нарыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагтай тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2 сая юаны буцалтгүй тусламжаар Усан спортын төвийг ашиглалтанд оруулсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%