Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу ажиллаж байна.

2020-03-12

        Түүхэн он цагийг  эргэн харвал   Улс төрийн хэлмэгдүүлэлт  XX зууны Монгол улсын түүхэнд тохиолдсон эмгэнэлт үйл явдал байлаа. 1937 оны их баривчилгаар хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, нам төр, цэргийн  удирдах зүтгэлтэн, тайж ноёд, лам нар, жирийн иргэд олноор өртсөн юм. 1930-1950-иад он хүртэл улс төрийн хэрэгт  30 гаруй мянган хүн шийтгэгджээ. Хэлмэгдүүлэлтээр: 1.Ажиллах  хүчин хомсдсон. Цэргийн боловсон хүчин зэвсэгт хүчний анги нэгтгэлийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд багассан. 2.Эдийн засагт Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ажилчдын хүчин буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний тоог бууруулсан. Эдийн засгийг сэргээсэн хэрэгжилтэнд хэлмэгдүүлэлт саад болж, цаашид хөгжих явц удааширсан. 3. Нөхөн үржихүйн хувьд хүн ам цөөнтэй манай  оронд энэ хохирол нь их тоо учраас хүн амын бүтцэд ихээхэн хохирол учирсан билээ. Хууль ёсыг ноцтойгоор зөрчиж, хомроголон баривчлах, зохиомол хэрэг бүрдүүлэх, шүүх, прокурорын хяналтыг үл хэрэгсэх, мөрдөн байцаалтад эрүү шүүлт хэрэглэх, хүний амь насыг хилсээр бүрэлгэх зэрэг бусармаг үйлдэл дурдан буй жилүүдэд ихээхэн гаарсан билээ. Энэ тухай “БНМАУ-ын түүх. III боть, Улсын хэвлэлийн газар. Уб., 1969, Лам нар сүм хийдийн хэлмэгдэл ба цагаатгал.  “Адмон” ХХК. Уб.,” 2008 оны номонд тодорхой дурьдсан байдаг.
       Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын нэг чухал хэсэг нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажил юм. ЦАУЗБСКомисс нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн одоо амьд сэрүүн байгаа /төрсөн хүүхдэд  нь/ иргэнд  нөхөн олговор олгох үйл ажиллагаа өрнөж байна. Аймгийн хэмжээнд энэ онд 9 иргэнд 600,0 сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%