Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2020-03-18

     Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат  Монгол цэргийн бахархалын баярын  өдрийг тохиолдуудан Мэндчилгээ дэвшүүлж, Зэвсэгт хүчин, хууль хяналтын байгууллагад олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. 
                                               
                                       Мэндчилгээ

       Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг  гүйцэтгэж буй  Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчид, нийт  эрчүүддээ Монгол цэргийн бахархалын  өдрийн баярын мэндийг хүргэе.
            Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай.

                   Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%