Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулан ажиллаж байна.

2020-03-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын уриалгыг дэмжин найз нөхдийн хүрээнд Улаанбаатар хотоос "Ачлал" эмнэлгийн менежер Түмэнбат, "Хэт сервис" ХХК-ийн ерөнхий захирал Бат-Эрдэнэ, бизнесмэн Цэнджав нар ирж аймгийн нэгдсэн эмнэлэгт гурван сая төгрөгний үнэ бүхий БНСУ-ын мэс заслын халад 300 ширхэгийг хандивлалаа. Мөн өмнө нь 10 жилийн найзуудаараа төрөх тасагт 5 сая төгрөгний тоног төхөөрөмж, үүгээр зогсохгүй нутгийн зөвлөлтэй хамтран Чинбүрэн гавьяат эмчээр ахлуулсан эмч нарын үнэгүй үзлэг хийлгэн 700 гаран хүнийг үзүүлж, хөнгөн хагалгаанд оруулан хүмүүнлэгийн ажил хийж байсан. Түүнчлэн эмч нарыг чадавхжуулах сургалтыг Сараанбат нийгэмлэгтэй хамтран ИТХ-ын зүгээс хийж байсан нь олон хүний сайшаалыг хүртсэн билээ. Хүн ард маань эрүүл саруул, энх тунх байх болтугай.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%