Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн төвд бүтээгдэх Монгол адууны хөшөөний эх загварын уралдаанд урьж байна.

2020-03-30

Монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймгийн төвд бүтээгдэх Монгол адууны хөшөөний эх загварын уралдааны маань зорилго нь Монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймгийн өнгө төрх болсон гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах өвөрмөц шийдэл бүхий баримлаар дамжуулан иргэдэд урлагийн боловсрол олгох, хотын соёл бахархлыг түгээх сурталчлах юм.
Энэхүү уралдаанд маань мэргэжлийн уран бүтээлч болон сонирхогч, албан байгууллага, бүтээлч сэтгэлгээтэй иргэд тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж оролцох боломжтой.
 Уралдаанд оролцогчид 2020.03.01-ээс 2020.04.15-ний хооронд  Turuu0164@gmail.com цахим хаягаар бүтээлээ ирүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 91003900, 96655777 утаснаас лавлана уу.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%