Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хандавын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд талархал илэрхийлье.

2020-03-30

       ДЭМБ-аас КОВИД-19 халдварыг цар тахал гэж зарласнаар улс орнуудад энэ халдвартай илүү хүчтэй, шуурхай, оновчтой тэмцэж байна.  Түүнчлэн энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын хямрал бус бүх салбарыг хамарсан хямрал болж буй тул бүгд тус тустаа тэмцэх ёстой юм.  Монгол улс халдвар авсан хүмүүсийг түргэн шуурхай оношилж, эмчлэн,  халдвар тээгчтэй ойр байсан хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлэх шинжилгээ авч, тусгаарлах зэргээр  онцгой дэг журамтай  ажиллаж ирсэн учраас дотооддоо уг тархалтыг барьж чадсан ч хилээр зөөвөрлөн орж ирсэн тархалттай  Монгол эмч нар , эрүүл мэндийн ажилчид цаг наргүй тэмцэж байна. Монголчууд бидний нүдэн дээр  анх Коронавирус зөөвөрлөсөн гэх Франц хүн эдгэрч, халдвар авч бусад орноос эх орондоо ирсэн хүмүүсийн бие илааршин тэнхэрч байна. Энэ бол Монгол эмч нарын маань чадварыг илтгэх сайхан тохиол юм. Харин тэдгээр эмч нараа  эмнэлгийн ажилчидаа , Онцгой байдал, Цагдаа хүчний байгууллагууд  гээд энэ КОВИД-19 халдвартай тэмцэж буй бүхий л хүмүүсээ хайрлаж, нийгмийн баталгаа талаас нь улс орон маань, цаашилбал дэлхий нийтээрээ анхаарч буй байх. Аймаг орон нутгийн удирдлагууд ч тодорхой асуудлыг санаачлан ажиллаж байна.  

        “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Коронавирус буюу “Ковид-19” халдварыг таслан зогсоож, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, дэлхий нэг улс хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн ард иргэдэд Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшил, ард иргэдийн зүгээс чин сэтгэлийн хандивын аян өрнүүлэхийг  аймгийн ИТХ-ын даргаас уриалга гарган ажилласан билээ.    

        Тус хандивын аянд Эм Эл Цахиурт овооХХК 2070000 мянган төгрөг, Аймгийн нэгдсэн эмнэлэг 1330000 мянган төгрөг, Цайрт минерал ХХК 1375000, 168-р анги 200000 мянган төгрөг, Дөрвөлж ХХК 1000000 төгрөг, Төрийн аудит хамт олноос 60000 төгрөг тус тус хандивласан  байна.  Хандавын аянд нэгдсэн аж ахуйн нэгж,  байгууллага хамт олонд талархал илэрхийлье. Энэ бол эх оронч сэтгэлгээ, гар биеэр оролцож байгаа халуун сэтгэлийн илэрхийлэл юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%