Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2020-04-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 03 сарын 31-ний өдөр хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.     "Алдарт эх" нэгдүгээр одонгоор 22, "Алдарт эх” хоёрдугаар одонгоор 269 иргэнийг шагнуулахаар уламжиллаа.

2.    Архивын тасагт хадгалагдаж буй 2016 оны сонгуулийн материалыг устгах ажлын хэсгийг томилох асуудлыг хэлэлцэж Архивын тасгийн дарга Т.Гантуяагаар ахлуулсан холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан бүрэлдэхүүнийг баталлаа.

3.    Булган сумын ЭМТ-ийн 70 жилийн ойг 08-р сарын 21, 22-нд, Жаргалант сумын ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 24, 25-нд, Өлзийт сумын ЕБС-ийн 90 жилийн ойг 07-р сарын 19-22-нд,Тариат сумын Мөрөн багийн ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.

4.    Монгол Улсын гавьяат багшцол тэмдэгээр 2, Монгол Улсын гавьяат мал зүйчцол тэмдэгээр 1, ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 12, Алтан гадас одон”-гоор 55, Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 44, Цэргийн хүндэт медаль-иар 1 хүн нийт 115 хүний шагналыг хэлэлцэн баталж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлэхээр уламжиллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%